ШИНЖЭЭЧ: Гуамд хүрч цохилт өгөх хүчин чадалтай пуужингууд Пхеньянд бий
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /TASS/. Умард Солонгос АНУ-ын эзэмшлийн Гуам аралд хүрч цохилт өгөх хүчин чадалтай пуужингуудтай гэдгээ дэлхий нийтэд нотлон харуулахын тулд өнөө өглөө ээлжилт пуужингийн туршилтаа хийлээ гэж Пхеньяны цөмийн хөтөлбөрийг судлаач, Өмнөд Солонгосын пуужингийн мэргэжилтэн хэллээ.
Шинжээч Мэн Жү Сок хэлэхдээ “Гуамд цохилт өгнө гэж мэдэгдсэнийгээ зүгээр ч нэг хоосон сүрдүүлэг биш болохыг нотлон харуулахын тулд Умард Солонгос өнөө өглөө Японы нутаг дэвсгэрийг давуулан Номхон далай руу пуужин харвасан нь илэрхий байна. Өнөө өглөө харвасан пуужин 2700 км зам туулсан. Энэ бол АНУ-ын цэргийн баазууд байдаг Гуамд хангалттай хүрч цохилт өгөх хүчин чадалтай пуужингууд Умард Солонгост бий гэсэн үг” гэв.
Умард Солонгосын өнөө өглөө харвасан пуужин Японы Хоккайдо арлын Эримо хотоос зүүн зүгт 1180 км зайтай орших Номхон далайн усанд гурван хэсэг болж унасан юм. Өмнөд Солонгосын армийн мэдэгдсэнээр, энэ пуужин 550 км-ийн өндөрт хүрч, 2700 орчим км зам туулан далайд унажээ.

Г.Доржханд