Швед дүрвэгчдийг гаргаж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСТОКГОЛЬМ. /Sputnik/. Орогнол эрэгчдийн урсгалыг бусадтайгаа хуваалцах “нүүлгэн шилжүүлэлт”-ийн хөтөлбөрт Швед нэгдэхээр шийдсэн байна.
Одоогийн байдлаар Европт Ойрхи-Дорнодоос хамгийн олон дүрвэгчийг Швед улс хүлээн авчээ.
Дүрвэгчдийг гишүүн орнууддаа хувь тэнцүүлэн тараах Европын Холбооны стратегийн хүрээнд энэ оны эцсээр орж ирэх 160 мянган дүрвэгчийг авахгүй байх талаар тус улсын эрх баригчид Брюссельд хүсэлт гаргана. Шведийн Ерөнхий сайд Стефан Лёвен энэ талаар хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
“Бид өөрсдийн хүссэн замаар цаашдаа хүн хүлээж авах боломжгүй боллоо. Тиймээс Шведэд буй дүрвэгчдийг нүүлгэн шилжүүлэх талаар Засгийн газар хүсэлт гаргана” гэж Лёвен мэдэгдээд дүрвэгчдийг зохицуулах гэж тус улсын цагаачлалын алба хүнд дарамтад ороод байна гэв.
Өнгөрсөн зун баталсан уг хамтарсан төлөвлөгөөний хүрээнд Итали, Унгар, Грек зэрэг олон дүрвэгч хүлээн авсан улсаас 160 мянган дүрвэгчийг хөрш улс руу нүүлгэн шилжүүлэх юм.
Х.Аминаа