Дэлхийн чансааг М.Уранцэцэг, Д.Сумъяа нар тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-11-09 08:14:01

Олон улсын жүдо бөхийн холбооноос Абу Дабигийн "Их дуулга" тэмцээний дараа жүдочдын чансааг шинэчлэн эрэмблэснээр Монголын жүдочдоос М.Уранцэцэг, Д.Сумъяа нар жиндээ чансааг тэргүүлсэн бол Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг нар хоёрдугаарт бичигдсэн байна.

Жүдочдын дэлхийн чансаанд эхний 30-д эрэмблэгдсэн жүдочдыг сонирхуулж байна. Эрэгтэй 60 кг-д нийт 327 жүдочоос Г.Болдбаатар хоёрдугаарт-1868 оноо, Д.Амартүвшин-есдүгээрт-1422 оноо, Г.Хэрлэн-23 дугаарт-708 оноо Ц.Цогтбаатар-30 дугаарт-583 оноо, 66 кг-д нийт 386 жүдочоос Д.Төмөрхүлэг хоёрдугаарт-2185 оноо, Д.Алтансүх 16 дугаарт-950 оноо, 73 кг-д нийт 400 жүдочоос С.Ням-Очир- 10 дугаарт-1226 оноо Г.Одбаяр 16-д, Х.Цагаанбаатар 28-д, 81 кг-д нийт 367 жүдочоос О.Ууганбаатар 23-д, Н.Дагвасүрэн-28-д, -90 кг-д 281 жүдоч Л.Отгонбаатар наймдугаарт-1373 оноотой бичигджээ.

Харин -100 кг-д нийт 244 жүдочоос Н.Түвшинбаяр 17-д, +100 кг нийт 197 жүдочоос Б.Тэмүүлэн 21-д, Ө.Дүүрэнбаяр 29-д эрэмблэгдэв. Эмэгтэй жүдочдын 48 кг-д нийт 184 жүдоч М.Уранцэцэг 3178 оноогоор нэгд, 52 кг-д нийт 206 жүдочоос М.Бундмаа 16-д, А.Цолмон-21-д, 57 кг-д нийт 246 жүдочоос Д.Сумъяа 2451 оноогоор нэгд тус эрэмблэгджээ. Харин 63 кг-д нийт 212 жүдочоос Ц.Мөнхзаяа 1759 оноогоор долдугаарт, Ц.Цэрэннадмид-13 дугаарт, 70 кг-д нийт 174 жүдочоос Ц.Наранжаргал-17-д тус тус бичигдсэн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ