АНУ Куба дахь ЭСЯ-аа хаахаар төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Куба дахь ЭСЯ-ны ажилтнууд нь “акустик халдлага”-д өртсөнтэй холбоотойгоор АНУ ЭСЯ-аа хаахаар төлөвлөж байгаа тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өчигдөр мэдэгдэл хийхдээ “Гавана дахь ЭСЯ-ыг хаах асуудлыг бид одоо авч хэлэлцэж байна” гэжээ.
Гавана дахь АНУ-ын ЭСЯ-ны 20 гаруй ажилтанд дотор муухайрах, толгой эргэх, чих шуугих, сонсгол муудах зэрэг шинж тэмдэг илэрч, зарим нь бүр дүлийрсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Куба дахь гадаадын ЭСЯ-ууд болон дипломат ажилтнуудын гэрийн гадна чимээ гаргалгүйгээр хүнийг дүлийрэхэд хүргэдэг дууны долгион ялгаруулдаг "хэт авианы төхөөрөмж" суурилуулсны улмаас ЭСЯ-ны ажилтнуудын сонсгол муудаж, дүлийрсэн бололтой.
Өнгөрсөн оны сүүлчээс эхлэн АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудад дээрх шинж тэмдгүүд ажиглагдах болжээ. Канадын ЭСЯ-ны хоёр ажилтанд ч адил шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл байна.
Харин Кубын тал энэ хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсээр байна.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Канад болон Кубын холбогдох байгууллагууд 2016 оны сүүлчээс эхэлсэн энэ хэргийн шалтгааныг өнөө хэр нь бүрэн тайлбарлаж чадаагүй байна.
Вашингтон болон Гавана хагас зуун жил дайсагнасан харилцаатай байсны эцэст ердөө саяхан, тодруулбал 2015 онд дипломат харилцаагаа сэргээж, ЭСЯ-даа харилцан нээсэн билээ.
2016 онд Барак Обама 1928 оноос хойш Кубад айлчилсан АНУ-ын анхны төрийн тэргүүн болсон юм.

Г.Доржханд