Ажил хаясан нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт өнөөдөр найман сургууль, нэг цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлаад байна. Багшийн цалинг 1,6 сая төгрөгт хүргэх ёстой гэсэн шаардлагыг нь төр засаг хүлээж авалгүй, харин ЗГХЭГ-аас “Багш нарын цалинг 30 хувь нэмэгдүүлэх асуудлаар судалж байгаа” гэсэн хариулт өгснийг багш нар буруушааж, Үйлдвэрчний эвлэлтэй хамтран орон даяар ажил хаях арга хэмжээг зохион байгуулаад байгаа юм.
Өвөрхангай аймагт одоогоор Арвайхээр хотын 1, 2, 4 дүгээр сургууль, Хархорин сумын 2, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, Гучин-Ус, Тарагт, Төгрөг сумын ЕБС, Сант сумын цэцэрлэгийн хоёр бүлэг ажил хаяж, сурагчид, хүүхдүүд гэррүүгээ буцсан ч тэдний ажил хаях тухай мэдэгдэл хууль зөрчсөн учраас үр дүнд хүрэхгүй, харин ч хариуцлага тооцогдоно гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Учир нь Хөдөлмөрийн хуулиар ажил хаях, жагсаал цуглаан хийх тухай мэдэгдлийг таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой байдаг бол Өвөрхангайн Үйлдвэрчний эвлэл, багш нараас энэ сарын 18-ны өдөр сургуулийн удирдлагадаа мэдүүлсэн байна. Тиймээс БСШУЯ, аймгийн БСУГ-аас ажил хаяхгүй байх үүрэг чиглэлийг 9 сарын 20-нд дээрх сургууль, цэцэрлэгүүдэд мэдэгджээ. Энэхүү ажил хаялт нь хууль зөрчсөн үйлдэл учраас зарим сургуулиуд сурагчдаа буцааж дуудаад байна.
Өвөрхангай аймагт багш нар 8 сарын 30-ны өдөр жагсаал зохион байгуулж, “цалин нэм” гэх шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм.

Б.Батчимэг