Хүүхдийн спортын их наадам хөнгөн атлетикийн тэмцээнээр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-22 11:38:43
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас санаачлан сумын Засаг дарга.Ц.Гансүхийн ивээл дор “Хүүхдийн спортын наадам”-ыг анх удаа  зохион байгуулж байгаа Хүүхдийн спортын их наадам өнөөдөр хөнгөн атлетикийн тэмцээнээр эхэллээ.  Хөнгөн атлетикийн тэмцээнд Мөрөн сумын 9 сургуулийн 80 гаруй тамирчид оролцож байна.
Спортын их наадмын үеэр сурагчид хөнгөн атлетик, бөх, шатар, гар бөмбөг, хөл бөмбөг, сагс, дугуй, ширээний теннис гэсэн 8 төрлөөр 450 багц медалийн төлөө өрсөлдөж эхэллээ. Спортын наадам нь Хүүхдэд ээлтэй аймаг, Хүүхдэд ээлтэй сум болох зорилт болон  Мөрөн сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн “Эрүүл Мөрөн” хөтөлбөрийн хүрээнд  зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ сарын 24-нд дуусах ажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ