БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотын удирдлагууд айлчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотын дарга Гао Шихун, Эдийн засаг, мэдээллийн хорооны дарга Ли Чүньшяо, Боловсролын товчооны дарга Гао Шиүнвэнь, Монгол-Хятад эмнэлгийн захирал Бай Юихао У, Гадаад харилцааны газрын дарга Жан-Янь, Үндэсний хэрэг эрхлэх товчооны Монгол хэлний орчуулагч Хөхбаяр нар айлчилж байна.
Айлчлалын гол зорилго нь Дархан-Уул аймаг У Хай хотын хооронд тогтоосон, эрх тэгш, найрсаг, харилцан ашигтай харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны цаашдын бодлогоо оновчтой, зөв алсын хараатай тодорхойлоход оршжээ.
Дархан-Уул аймаг, У Хай хоттой найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичгийг 8 сарын өмнө байгуулсан билээ. Энэ хүрээнд тус хотын удирдлагууд манай аймагт хүрэлцэн ирлээ.
Аймгийн Засаг дарга С.Насанбат төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ, “Богино хугацаанд 2 талын удирдлагууд харилцан бие биедээ айлчилна гэдэг бол бидний харилцаа цаг хугацаатай уралдан хөгжиж байгаагийн илрэл, цаашид хамтын ажиллагаа улам өргөжих давуу талтай.” гэдгийг онцолж байлаа.
Цаашид эдийн засаг, худалдаа, эрдэс баялгийн олборлолт, экологийн бүтээн байгуулалт, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд 2 тал хамтдаа хичээж ажиллах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх замаар найрсаг харилцаагаа өргөжүүлэх алхмыг нэг шат ахиулж ирэх 11 дүгээр сард У Хай хотод Дархан-Уул аймгийн төлөөлөл дахин айлчилж санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотын дарга Гао Шихун тэргүүтэй ажлын хэсэг 25, 26-ний өдрүүдэд манай аймгийн эрүүл мэнд, боловсрол, үйлдвэр аж ахуй нэгж, хотын бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцах ажээ.

Л.Отгонбаатар