Алаг-Эрдэнэ сумын иргэд сайн үйлсэд нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-20 21:40:17
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Т.Ганболдын санаачилгаар зорилтот бүлгийн иргэдээ дэмжин  туслах аян өрнүүлж сумын иргэдийн дэмжлэгээр иргэн н.Ганцэцэгт хашаа байшин барьж өгчээ.
Алаг-Эрдэнэ сумын хэмжээнд өөрийн гэсэн орон сууц шаардлагатай долоон өрх байгаа бөгөөд орон сууцны эзнийг тодруулахдаа шударга байх зорилтын хүрээнд орон гэр хүсч  өргөдөл өгсөн дээрх иргэдээр сугалуулж эзнийг нь тодруулсан байна. Тус аймгийн Засаг дарга нийт төрийн албан хаагчиддаа иргэдийнхээ төлөө зүтгэж, итгэж, сэтгэж буюу ЗИС-ийн зарчим барьж ажиллах үүрэг өгсөний дагуу Алаг-Эрдэнэ сумын иргэд сайн үйлсэд нэгджээ. Хашаа байшингийн эзэн тодруулах арга хэмжээнд аймгийн Засаг дарга Л.Ганболд оролцож “Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед хүн бүр нэгдэж чадвал хамтын хүч оломгүй далай мэт арвин байж ядарч зовсон нэгнийгээ өнтэй сайхан өвөлжих, аз жаргалтай амьдрах гэр оронтой болгож чадсан Алаг-Эрдэнэ сумын сайн үйлсийг бусад сум ч гэсэн санаа аван тусламж дэмжлэг хэрэгтэй нэгэндээ дэм өгч ажиллах”-ыг уриаллаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ