Иракийн Курдистаны эрх баригчид санал асуулгын дүнг түдгэлзүүлэхэд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-25 14:35:59

 

МОСКВА. /РИА Новости./ Гал зогсоож, яриа хэлэлцээ эхлүүлэхийг Иракийн засгийн газарт Иракийн Курдистаны эрх баригчид санал болгоод, бүх нийтийн санал асуулгын дүнг өөрийн зүгээс түдгэлзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн Курдистаны орон нутгийн Засгийн газрын цахим хуудаст нийтэлсэн мэдэгдэлд дурдсаныг РИА Новости агентлаг уламжиллаа.
 
"Курдистан болон Иракийн ард түмний өмнө  хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Иракийн засгийн газар, Иракийн болон дэлхийн олон нийтэд бид дараах саналыг дэвшүүлж байна: 1) нэн даруй гал зогсоож, Курдистанд явуулж буй бүх цэргийн ажиллагааг зогсоох, 2) Иракийн Курдистанд болсон бүх нийтийн санал асуулгын дүнг түдгэлзүүлэх, 3) Үндсэн хуулийн үндсэн дээр Курдистаны орон нутгийн засгийн газар болон Иракийн холбооны засгийн газрын хооронд нээлттэй яриа хэлэлцээ эхлүүлэх" гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ