Хог хаягдал ачих горимыг өөрчилнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод сумын Хот тохижуулах газар хог хаягдал ачих горимыг шинэ зохион байгуулалтанд оруулахаар төлөвлөж байна.
Өнөөгийн хэрэгжиж буй жишгээр гэр хороололд сард нэг удаа, орон сууцанд долоо хоногт хоёр удаа ажиллахдаа орц, хашаа нэг бүр рүү орж, үүсгэсэн хог хаягдлыг өөрсдөө зөөж зайлуулдаг аж. Энэ нь ачилтын цаг, бензин шатахуун, ажилчдын ажиллах хүчинд сөргөөр нөлөөлдөг тул энэ байдлыг өөрчилж, айл өрх, аж ахуйн нэгжүүд үүсгэсэн хог хаягдлаа зөөж, хогны машинд ачуулж, хэвшихийг уриалж байгаа юм. Ингэснээр ачилтын тоо нэмэгдэж, төвлөрөл үүсэхгүй давуу талтай.
Гудамжны ахлагч хог хаягдал ачих хуваарыг айл өрхүүдэд мэдээлж, улмаар бэлэн болсон үедээ 70272562 утсанд дуудлага өгнө. Энэ мэт шат дараалсан арга хэмжээний төлөвлөгөөг бэлэн болгоод тун удахгүй хэрэгжүүлнэ. Тус байгууллага сумын 4865 айл өрх,161 албан байгууллага, аж ахуйн нэгжийн хаягдлыг ачиж, тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэдэг юм.
Ш.Шүрэнцэцэг