Он гарсаар эрүүгийн хэрэгт 130 гаруй хүн ял шийтгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-13 18:34:12
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд оны эхний хагас жилийн байдлаар 90 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, 131 хүн ял шийтгүүлжээ. Дурдсан хугацаанд гэмт хэргийн улмаас зургаан хүн нас барж, долоон хүн хүнд гэмтсэн байна.
Ял шийтгүүлэгсдийн дотор эмэгтэй ес, насанд хүрээгүй 18 хүн бий гэв. Тодруулбал, хорих ял 104 хүнд оногдуулснаас 40-ийг нь биечлэн эдлүүлэхээр, баривчлах ял 18 хүнд, торгох ял нэг хүнд, албадан ажил хийлгэх ял долоог хүнд оноон шийдвэрлэжээ.
Нийт шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн дийлэнхийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа бол хүнийг санаатай алах, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын амь насыг егүүтгэх таван гэмт хэрэг үйлдэгдсэнийг шийдвэрлэсэн байна.
Харин энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус шүүхэд 132 хэргийг хянан шийдвэрлээд байгаа нь өмнөх жилтэй ойролцоо үзүүлэлт ажээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ