Шүлхийн өвчинд дур мэдэн антибиотик эмчилгээ хийхгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-11-14 17:09:27
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Уулбаян, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баян-Адрага, Хэрлэн, Норовлин, Баян-Овоо, Дорноговь аймгийн Их хэт, Дорнод аймгийн Баяндун гэсэн 4 аймгийн 8 суманд шүлхий өвчинтэй тэмцэх зааврын дагуу хорио цээрийн дэглэм үргэлжилж  байна.
Мал эмнэлгийн үржлийн газраас малчдад шүлхийн өвчинд дур мэдэн антибиотикийн эмчилгээ хийхгүй байхыг анхаарууллаа. Малын гоц халдварт шүлхий өвчнийг дур мэдэн эмчлэх, хорио цээрийн дэглэм зөрчсөнөөс  голомтууд нэмэгдэн, халдварт өвчин газар авсаар байгааг сануулав. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас  шүлхий өвчинтэй тэмцэх вакцинжуулалтын  ажилд хариуцлагатай, ухамсартай хандахыг нийт малчдад анхаарууллаа.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх “Монгол малыг эрүүлжүүлэх” хоёрдугаар төслийг хэрэгжүүлж буй юм.
Б.Заяа
Холбоотой мэдээ