Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Ойг тохиолдуудан Багануур дүүргийн Төр захиргааны байгууллагын удирдлагууд их зохиолчийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд ИТХ-ын дарга С.Даваасүрэн Засаг даргын Орлогч Т.Отгонболд ИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжинням ЗДТГ-ын дарга П.Баттүшиг нар болон ИТХ-ын Тэргүүлэгчид, байгууллагуудын дарга удирдлагууд, зохиолчид оролцов.
Монголын зохиолчдын байгууллагын анхны нарийн бичгийн дарга нарын нэг Д.Нацагдорж нь 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутайд төржээ.
1917 оноос Гадаад Явдлын Яаманд бичээч, 1924 оноос Ардын Цэргийн Яамны бичээч, 1923 онд Бүх Цэргийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1924 оноос засгийн газрын нарийн бичгийн дарга, Ленинград хотноо 1925-1926 онд цэргийн улс төрийн академид, 1926 оноос Берлиний их сургуулийн дэргэдэх сэтгүүлчийн сургууль, Лейпциг хотод мөн энэ чиглэлээр суралцсан байна. 1929 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнд оюутан сурагч, Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дуун ухааны ба түүхийн тасгийн эрхлэгч ажлыг хийж байсан. 1925 онд Монголын Пионерийн байгууллагыг байгуулсан.
Тэрбээр "Ушаандар", "Сандо амбаны харгис явдал" жүжиг, "Учиртай гурван толгой" дуурь, "Миний нутаг", "Од", "Октябрь" зэрэг олон арван шүлэг, "Хуучин хүү", "Цагаан сар ба хар нулимс", "Харанхуй хад" зэрэг өгүүллэгээрээ алдаршжээ. Мөн оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний "Гилбэрийн хатан", "Буудалцсан нь", Эдгар Погийн "Алтан цох" гэх мэт зохиолуудыг орос, герман хэлнээс уйгагүй анх орчуулж улс эх орны соёл гэгээрэлд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.

Ж.Болор