“Домогт цэнхэр Хөвсгөл” урлагийн их наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 15:27:21

Хөвсгөл аймгийн оюутны нэгдсэн холбоо Нийгмийн Ардчилал монголын залуучуудын холбооноос Улаанбаатар хотноо суралцаж буй нутгийн оюутнуудынхаа дунд “Домогт цэнхэр Хөвсгөл” урлагийн их наадмыг зохион байгууллаа.

Наадамд 10 сумын оюутнууд болон Мөрөн сумын сургуулийг төгссөн оюутнууд баг болон 13 багийн 140 гаруй залуус оролцсоноос Мөрөн сумын Гурван-Эрдэнэ сургуулийг төгссөн оюутнууд болох Доржжанцан ахлагчтай ”Бүргэд санаатай болжморууд” баг тэргүүлж хүндэт өргөмжлөл 800000 төгрөгийн шагналын эзэд боллоо.

Урлагийн наадам нь уламжлал болгон явагдах ба залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх урлагийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх зорилготой ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ