УИХ-ын чуулганы хуралдаан 10 цагаас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-22 09:14:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.

Хуралдаанаар Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай, “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай, Гааль болон нэмэгдсэн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хууль тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Чуулганы хуралдааны өмнө Төсвийн байнгын хороо 9 цагаас хуралдаж, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж. Мөн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсохоор товложээ.
Б.Туул
Холбоотой мэдээ