Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2015-11-19 07:49:51

Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 19-24 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ