Мал амьтан галзуурах нь их байна

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 13:55:04

Говь-Алтай аймагт сүүлийн жилүүдэд  галзуу өвчний гаралт ихсэх хандлагатай байгаа гэнэ. Галзуу өвчний шинж тэмдэг илэрч оношлогдсон олон тохиолдол байгаа бөгөөд чоно, үнэг, адуу, үхэр, тэмээ, ямаа, нохой гээд олон амьтан галзуурсан нь шинжилгээгээр тогтоогдож устгагдсан байна.

Хамгийн сүүлийн тохиолдол гэхэд  Жаргалан сумд тэмээ галзуурсан бөгөөд зөвхөн энэ оны бүртгэгдсэн 71 дэх тохиолдол болж байна. Иймд аймгийн Мал эмнэлгийн хэлтсээс галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдлыг шуурхай мэдээлж, шалган тогтооход санаачлагатай ажиллахыг иргэд, малчдад анхааруулсан байна.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ