Орон нутагт ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-11 12:00:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны Нэгдүгээр сарын 10-ны пүрэв гаригт Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 351 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 296 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирч, есөн хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн мэдээ байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 29 зөрчлийг илрүүлэн саатууллаа. Зөрчлийн тухай хуульд зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд нэг жилийн хугацаагаар хасч, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм.  

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг долоон буудлын замд T.Vitz автомашины жолооч нь явган зорчигч Б, О нарын хоёр хүнийг мөргөж гэмтээсэн байна. Мөн Завхан аймгийн Идэр сумын нутаг шороон замд "Мazda Bongo" маркийн автомашин онхолдож зорчигч 22 настай Ж-н амь нас хохирсон.

Өвөрхангай аймгийн нутаг Нарийн тээл сумын нутаг “Шаргын гүүр” гэх газар T.Pruis маркийн автомашин "Honda Fit" маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч О, Н нарын хоёр хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослыг аймгийн цагдаагийн газарт тус тус шалгаж байна

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 29 зөрчлийг илрүүлэн саатууллаа. Зөрчлийн тухай хуульд зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд нэг жилийн хугацаагаар хасч, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгож байна.   Согтуугийн улмаас нийслэлийн  Сүхбаатар дүүргийн нутаг долоон буудлын замд" T.Vitz" автомашины жолооч нь явган зорчигч Б, О нарын хоёр хүнийг мөргөж гэмтээсэн байна. 
Орон нутагт гарсан ослууд анхаарал ттаж байна. Завхан аймгийн Идэр сумын нутаг шороон замд "Мazda Bongo" маркийн автомашин онхолдож зорчигч 22 настай Ж-ын амь нас хохирсон бол Өвөрхангай аймгийн нутаг Нарийн тээл сумын нутаг “Шаргын гүүр” гэх газар "T.Pruis" маркийн автомашин "Honda Fit" маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч О, Н нарын хоёр хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослыг аймгийн цагдаагийн газарт тус тус шалгаж байна гэж ЗЦА- аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ