Сонгуулийн хуулиудыг нэгтгэн хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-11-20 12:22:14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Сонгуулийн тухай дөрвөн хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж эхэллээ.

Тодруулбал Х.Тэмүүжин нарын 5 гишүүн өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Р.Бурмаа нарын 8 гишүүн Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Су.Батболд нарын 6 гишүүн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, О.Баасанхүү нарын 8 гишүүн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа. Эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх юм. Харин хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн С.Баярцогт дээрх дөрвөн хуулийн талаар гишүүдийн тавин асуулт, хариултыг нэгтгэх санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжив. Ингэснээр сонгуулийн хуулиудын талаар гишүүд нэгтгэн асуулт тавьж, санал хэлэх боллоо. Харин санал хураалтыг хууль тус бүрээр явуулна гэж УИХ-ын дарга З.Энхболд танилцуулав.

Гишүүд одоо өргөн барьсан хуулиудаа танилцуулж байна.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ