Цэцэрлэггүй хоцорсон хүүхдүүдийн 15 хувь нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол хүртэж чадахгүй байгаа 3000 орчим хүүхэд байгаа бөгөөд 15 хувь нь буюу 347 хүүхэд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байна.
Тус аймгийн хэмжээнд 17 сумын 29 нэгжид 73 хүүхэд харагч 2-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэж байна. 2016 оноос хэрэгжиж эхэлсэн хуулийн хүрээнд өнөөдрийг хүртэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяанд байсан Хүүхэд харах үйлчилгээ Боловсрол, соёл, урлагийн газарт шилжин очиж байна. Хүүхэд харах үйлчилгээ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд улам ойртож нэгжид шилжин очсоноор цэцэрлэгийн стандартын орчинд, хөгжих боломж бүрдэх ажээ.

Б.Гантуяа