Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-11-21 07:09:53

 Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруунзүгийн нутгийн зарим газар болон Хангай, Хөвсгөлийн уулсаар  цас орно.

Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгороор 21-26 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 16-21 градус, Говийн бүсийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл  багасна. Цас орохгүй Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 15-17 градус хүйтэн байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт:  23 градус хүйтэн, харьцангуй чийг 74хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ