Галт, Жаргалант суманд өвөлжилт хүндэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-31 13:34:22
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн нийт нутгаар 0-9 см цасан бүрхүүлтэй байна. Өнөөдрийн байдлаар Галт, Жаргалант суманд цас их унасны улмаас зам даваа хаагдаж, зарим нутагт мал бэлчээрлэх  боломжгүй болж өвөлжилт хүндэрчээ.
Галт сум нь таван багтай бөгөөд бүх багт өвөлжилт хүндэрсэн бол Жаргалант сумын таван багийн гурван багт өвөлжилт хүндэрсэн байна. Малчид өөрсдийн бэлтгэсэн өвс тэжээлийн нөөцийг дуусч байгаа бөгөөд сумын Засаг дарга нар сумын бэлтгэсэн нөөцөөс олгож дараа нь аймгийн нөөцөд хандахаар төлөвлөж байгаа гэнэ. Өвөлжилт хүндэрч байгаан улмаас мал бэлчээрлэх боломжгүй болж малын хорогдол нэмэгдэж байгаа ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ