Хөвсгөлд 6800 гаруй мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-31 16:18:14
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч малын хорогдол нэмэгдсээр байна. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуй газраас мэдээлснээр өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 6800 гаруй мал хорогджээ.
Хорогдож буй малын дотор адуу 203, үхэр 531, хонь 3206, ямаа 2880 хорогджээ. Малын хорогдол хамгийн их Шинэ-Идэр суманд 2023, Галт сум 1347, Тосонцэнгэл 980, Жаргалант 904 тус тус хорогдсон байна. Цаашид цас орж хүйтэрвэл малын хорогдол тэр дундаа бог малын буюу өнгөрсөн жилийн төл болох борлон болон төлөг илүү хорогдох төлөвтэй байгаа ажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ