Цагаан идээний бэлгийн багц хамгийн их эрэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-02 10:42:12
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын "Шинэ Мөрөн" худалдааны төвөөс сар шинийн баярыг угтаж "Цагаан сар цагаан идээ"  үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд 19 сумын төлөөлөл болсон малчид, иргэд, үйлдвэрлэгчид оролцож байгаагаас Цагаан-Үүр сумын "Шимт- Үүр" малчдын бүлгийн ууталж савалсан цагаан идээний бэлгийн багц хамгийн их эрэлттэй борлуулалт сайн байлаа. Малчид сүүлийн үед бүлэг болон хоршиж бараа бүтээгдэхүүнийхээ өнгө үзэмжинд анхааран савалгаа баглаа боодлыг сайжруулснаар худалдан авалт сайжирсан гэдгийг малчид хэлж байлаа. Бэлгийн багцад өрөм, ааруул, тос, бяслаг зэргийг багтаасан аж.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ