Завханы хүүхдүүд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-22 13:44:28

Завхан аймгийн ХГБХХ-ийн дэргэд бүжиг, драм, шатар, хөгжим зэрэг зургаан төрлийн дугуйлан хичээллэж хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж шинэ залуу авъяастнуудыг тодруулаад байна.

Тодруулбал жилдээ 80-100 хүүхэд хамрагдан хичээллэдэг бүжиг анги гэхэд улс, бүс, аймгийн хэмжээнд зохиогдсон хүүхдийн урлагийн наадмуудад амжилттай оролцож алтан медальтан хамтлаг тав, мөнгөн медальтан хамтлаг долоо, хүрэл медальтан хамтлаг ес, тусгай байрын шагналтан 20 гаруйг тодруулаад байна.

Харин драм ангид 30 гаруй хүүхэд хичээллэж  “Мэдрэх бүс” уран бүтээлийн нэгдэл байгуулжээ. Тус нэгдэл нь Оросын хүүхдийн зохиолч С.Маршакын “Муурын байшин”, Э.Цэрэнчимэдийн зохиол, найруулга “Гурвалжин хайр” драмын жүжгийг нийтийн хүртээл болгоод байна. Тэд Улиастайн хүүхэд багачууддаа уран бүтээлээ хүргэхээс гадна аймгийнхаа 17 сумд тоглолт, жүжгээ тавиад байгаа юм.  

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ