Арваннэгдүгээр сарын 23-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
gantuya@montsame.mn
2015-11-23 00:39:39

8:30. Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр Ц.Мөнхбаяр, Б.Гантулга нарын нэр төрөө сэргээлгэх шүүх болно. 

09:00. НИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны даргыг өөрчлөн батлах тухай, нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

09:00. "Хариуцлагатай бизнес" үзэсгэлэн худалдаа, форум МҮХАҮТ-д зохиогдоно. 

10:00. УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

11:00. Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн 4 давхарт пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг, тамирчид мэдээлэл хийнэ.

11:00. НИТХ дахь МАХН-МҮАН-ЫН Шударга Ёс Эвслийн бүлэг АШЁМЗХ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно. НИТХ дахь бүх намын бүлгүүд оролцоно.

11:00. Монголын ногоон намаас “Агаарын бохирдлын эсрэг шийдлүүд" онол, практикийн бага хурлыг МТҮП-ийн 211 тоотод зохион байгуулна.

11:00. Нурууны өвчнийг мэдрэлийн ёзоорын эсийн түвшин хүртэл мэсгүйгээр эмчлэх дэвшилтэт технологи болох Япон улсын “Ultralign G2” төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж буй нээлтийн ажиллагаа Монгол Японы хамтарсан Улаанбаатар мед эмнэлэгт болно.  

12:00. Хэвлэлийн Хүрээлэнд Засгийн газрыг огцруулах үндэслэл, шаардлага, үр нөлөө бүхий мэдээлэл, мэдэгдлийг парламентад суудалгүй 5 намын удирдлага хийнэ.

16:00. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 

-Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболдын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид айлчилна. 

 

 

Холбоотой мэдээ