Төрийн албаны шалгалт өгч буй иргэдийн бэлтгэл хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-27 21:43:37
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх зорилготой төрийн албаны энэ оны анхны шалгалт явагдаж байна. Шалгалтанд 11 ажлын байранд 106 иргэн өрсөлдөж байна.
Энэ удаагийн шалгалтанд орж буй иргэд нь эхний шалгалт болох тестийн шалгалтанд ихэвчлэн хангалтгүй дүн үзүүлж байгаа нь бэлтгэл муу байгааг харуулж байна. Дараа төрийн албаны шалгалтанд орох гэж иргэддээ шалгалтандаа ялангуяа тестийн шалгалтанд сайн бэлтгэх хэрэгтэй байна гэдгийг Хөвсгөл аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Х.Ган-Очир хэлж байлаа.
Энэ удаагийн шалгалтанд 4 туслах, 7 дэс түшмэлийн ажлын байрыг олон нийтэд цахимаар нээлттэй зарлаж шалгалтыг нь авч байна.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ