Даавуун ном бүтээх аян өрнүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Цогцолбор хоёрдугаар сургуулийн багш нар өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд даавуун ном бүтээх аяныг өрнүүлэн ажилласан байна. Энэ хүрээнд 28 багш өөрийн оюун ухаанаа шингээсэн, бага боловсролын сургалтанд ашиглаж болохуйц олон төрлийн ном бүтээжээ.
Сурагчдад мэдлэг олгох, сурах бичгийн мэдээллийг багтаасан энэхүү даавуун номыг хүүхдүүд ихээр сонирхон уншиж байна.
Даавуун номыг эсгийнцэр болон гарын доорх материал ашиглан хийсэн бөгөөд хүүхдийн ном унших сонирхолыг нэмэгдүүлэх, нөгөө талаас сургалтанд олон дахин ашиглах давуу талтай аж.

Б.Батхүү