Эргэн төлөх нөхцөлтэйгөөр сумдад өвс тэжээл өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-21 09:09:52
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хаваржилт хүндэрч байгаагийг зэрэгцээ сумдын өвс, тэжээлийн нөөц багасч байгаатай холбоотойгоор Мал хамгаалах сангаас сумдад өвс, тэжээл худалдан авахад зориулан 6 дугаар сарын 30-ны дотор эргэн төлөх нөхцөлөөр 165,0 сая төгрөгийн зээл олгожээ.
Аймаг, сумын аюулгүй нөөцөд Засгийн газрын дэмжлэг 181,3 сая төгрөг,  болон орон нутаг "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн 250,0 сая төгрөгний дэмжлэг хөрөнгөөр 784,0 тн өвс, 540,0 тн тэжээл татан нөөцөлж малчид иргэдэд худалдан борлуулжээ. ХХААХҮЯамнаас “Өвөл хаврын өнөтэй давъя” аяны хэмжээний хүрээнд малын өвс, тэжээлийг ноосны урамшуулалын мөнгөөр авах хүсэлт захиалга ирүүлсэн малчдын хүсэлтээр тус аймагт “Жи өү ти ти” ХХК 106 тн өвс, “Хөвсгөл алтан дуулга” ХК 101 тн тэжээл нийлүүлээд байгаа аж. Улсын нөөцийн салбараас 200 тн өвсийг 5 сумын малчдад үнэгүй олгож, 150 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон байна.
Аймгийн аюулгүй нөөцөд татан авсан өвс дууссан тул нэмэлтээр 109 тн өвсийг татаж авч, нэг боодол өвсний үнийг тогтоон худалдан борлуулж байна. Өвсний нөөц 100 тн байгаа гэж аймгийн ХХААГазраас мэдээллээ.
Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ