Хятадын Цаофэйдень боомт болон Улаанбаатарын хооронд ачаа тээврийн галт тэрэг явж эхэлжээ

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
dorjkhand@montsame.mn
2018-03-27 11:33:07
ШЫЗЯЖУАН. /Синьхуа/. Хятадын хойд нутгийн Хөбэй мужийн Цаофэйдень боомт болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хооронд ачаа тээврийн галт тэрэг даваа гарагаас буюу өчигдрөөс явж эхэллээ гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Цахилгаан бараа, тавилга болон түүхий эд ачсан галт тэрэг Цаофэйдень боомтоос өчигдөр хөдөлжээ. Энэ галт тэрэг нь Өвөр Монголын ӨЗО-оор дамжин Улаанбаатарт ирэх аж.
 
“Цаофэйдень боомт” группын ерөнхийлөгч Ван Көшөн ярихдаа “Манай Хөбэй мужийн Таншань хотоос ачааны галт тэрэг олон улсын чиглэлд хөдөлсөн анхны тохиолдол нь энэ болж байна. Таншань хотод үйлдвэрлэсэн гангаар хийсэн бүтээгдэхүүнүүд болон барилгын материалуудыг энэ шинэ маршрутаар Монгол болон Европын улсууд руу экспортлох болно” гэсэн байна.
 
Цаофэйдень  нь Бээжин хотоос зүүн зүгт 200 орчим км зайтай орших Бохайн булан дахь эдийн засгийн хөгжлийн бүс гэнэ.

http://www.xinhuanet.com/english/2018-03/27/c_137067589.htm
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ