Увсад мал төллөлт 20 гаруй хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ жил 1.3 сая хээлтэгчээс төл хүлээн авах урьдчилсан тооцоо байна. Одоогоор эх малын 20 гаруй хувь нь төллөөд байна. Мал төллөлт ихэнх сумдад ид өрнөж байгаа бол зарим сумдад дуусах шатандаа оржээ.
“Энэ өвөл малын хорогдол өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байгаа. Өнгөрсөн 1, 2-р сарын статистик мэдээгээр аймгийн хэмжээнд 25.5 мянган мал хорогдсон нь өнгөрсөн оныхоос 4.3 дахин өссөн. Одоогоор малын хорогдол 36 мянга, төлийн хорогдол 30 мянга хүрээд байна” хэмээн аймгийн ХХААГ-ын МАА-н мэргэжилтэн Н.Хишигтогтох мэдээллээ.
2017 оны жил эцсийн мал тооллогоор Увс аймаг 3 сая 129.7 мянган толгой мал тоолуулсан байна.

Б.Батхүү