Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн худалдаа үйлчилгээг менежментийн гэрээгээр гүйцэтгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-04-05 17:41:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн худалдаа үйлчилгээний менежментэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэвтрүүлэхээр боллоо.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орон нутгийн өмчийн төсөвт үйлдвэрийн газрыг 2009 онд байгуулж, 973 га талбайд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ нийт талбайн 15 хувь нь тохижилт, 85 хувийг ногоон байгууламж байгуулахаар эхний ээлжинд 183 га  газрын хэсэгчилсэн  ерөнхий төлөвлөгөөг батлуулан ажиллаж байгаа аж. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  энэ онд худалдаа үйлчилгээний чиглэлээр  ил тод,  нээлттэй  төслийн сонгон шалгаруулалт явуулж,  хувийн хэвшилтэй  менежментийн гэрээ байгуулан шинэ стандарт тогтоохоор болов. 

Ингэснээр  урин дулааны цагт  тус цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлж байгаа  иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх боломжтой болох юм. 
Холбоотой мэдээ