УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2018-04-06 10:12:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Үүний дараа тэрбээр хэлэлцэх асуудалтай холбоотой ямар нэг санал байгаа эсэхийг УИХ-ын гишүүдээс тодруулж, улмаар товын дагуу цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхлэв.

Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоол, Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр товлосон. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт”сэдвээр мэдээлэл хийхээр байсан ч УИХ дахь АН-ын бүлэг уг мэдээллийг хойшлуулах хүсэлт ирүүлжээ. Учир нь АН-ын ой өнөөдөр тохиож буй. Ойн арга хэмжээтэй холбогдуулан тус бүлгийн гишүүд хуралдаандаа оролцож амжихгүй гэдгээ мэдэгдсэн нь энэ аж.
Б.Туул
Холбоотой мэдээ