Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөлгөөн орон нутагт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-23 17:18:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЗЦА-аас санаачлан "Замын хөдөлгөөний аюулгүй байдал" зөвлөлгөөн Улаанбаатар хотоос эхэлж бүх дүүрэгт цувралаар хийсэн бөгөөд одоо орон нутагт үргэлжилж байна. 
Уг үйл ажиллагааны эхлэл болж зүүн бүсийн аймгууд буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцох, тодорхой шийдвэр гарган бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зүүн бүсийн зөвлөгөөнийг 2018.04.20-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгууллаа. Зөвлөгөөн зохион байгуулснаар төрийн болоод иргэний нийгмийн байгууллагууд, оролцогч талуудын уялдаа холбоо сайжирч, тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тогтвортой менежмент хэрэгжүүлэх, урт болон богино хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг зохион байгуулах юм гэж ЗЦА-аас мэдээлэв.

Ж.Батсайхан


 

Холбоотой мэдээ