Чөлөөт бөхийн шилдэг 8 багийн цомын төлөөх тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн “Увс нуур” галын түүхт 20 жилийн ойн нэрэмжит чөлөөт бөхийн шилдэг найман багийн цомын төлөөх тэмцээн маргааш буюу бямба гарагт Спортын төв ордны "А" зааланд болно.
"Увс нуур" гал, Монголын чөлөөт бөхийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа энэхүү багийн тэмцээнд эрэгтэйчүүдийн 57 кг, 65 кг, 97 кг, 125 кг, эмэгтэйчүүдийн 55 кг, 65 кг жингийн ангиллаар өрсөлдөнө. Тус тэмцээнд “Алдар”, “Аврагч”, “Аваргууд”, “Арслан”, “Женко”, “Мэргэд хангай”, “Хасу-Мегастарс”, “Хангай хайрхан” гэсэн найман баг оролцохоор болжээ.

Д.Өлзий