Орон нутгийн Онцгой байдлынхан спортын аваргаа шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОБЕГ-ын харьяа "Аврагч" биеийн тамир, техник спортын хорооноос төв, орон нутгийн ОБГ, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээнийг 05 дугаар сарын 18-19-ний өдөр Дорнод аймагт зохион байгуулах гэж байна.
Онцгой байдлын албаны алба хаагчдын бие бялдрын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын 15 багийн 300 орчим тамирчин оролцон хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөх юм. Алба хаагчдын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээн гар бөмбөг, сонс эргэлт, ширээний теннис, олс таталт, туухай өргөлт гэсэн төрлөөр ур чадвараа сорино гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан