Ханнс-Зайделийн сангийн удирдах албаны хүмүүс Монголд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2018-05-17 15:25:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан нь Монгол Улсын Засгийн газартай анх 1995 онд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд манай улсын эрх зүй болон захиргааны салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Гурван жилийн давтамжтай хэрэгжиж буй эдгээр төслийн хүрээнд эрүүгийн болон захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн төсөл боловсруулах, боловсронгуй болгоход зөвлөгөө өгч, хуульчдыг давтан сургах, хууль сурталчлах чиглэлд хамтран ажиллаж ирсэн.
 
Үйл ажиллагааны үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөх, 2019-2021 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор тус сангийн Зүүн хойд болон Төв Азийн газрын дарга Вилли Ланге тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 12-23-ны өдрүүдэд Монголд ажиллаж байна.
 
Айлчлалын хүрээнд В.Ланге ХЗДХЯ, МУИС-ын Хууль зүйн сургууль болон түншлэгч бусад байгууллагын удирдлагатай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Үүнд Монгол Улсын арилжааны эрх зүйн зохицуулалтыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох асуудлыг хөндөн ярилаа.
 

Холбоотой мэдээ