М.Бадамсүрэн, В.Мөнхтайван нар Японы Фүкүока мужид айлчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 21:03:12

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн,  Халх гол сумын Засаг дарга В.Мөнхтайван нар 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Япон улсын Фүкүока мужид айлчиллаа.

Манай төлөөлөгчид Фүкүока мужийн дэд захирагч А.Омагари, Фүкүока хотын дэд дарга А.Садакари нартай уулзаж, Фүкүока, Дорнодын хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо.

Засаг дарга М.Бадамсүрэн, В.Мөнхтайван нар аймаг, сумаа дэлгэрэнгүй танилцуулж, хамтын ажиллагааг засаг захиргааны түвшний солилцоо, хүүхэд залуучуудын солилцоо, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлд түлхүү хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Фүкүока муж болон Дорнод аймгийн зүгээс албан ёсны харилцааг эхлүүлэхийн өмнө харилцан бие биенээ таньж мэдэх, судлах шаардлагатай гэдгийг хоёр тал илэрхийлж байв.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ