Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшийг ажлаас нь халжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Амила" цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийг зодсон бичлэг олон нийтийн сүлжээнд тавьснаар уг асуудлыг шалгасан байна.
Тус цэцэрлэгийн багш Г.Анхтуяа нь 5 дугаар сарын 28-ны өдөр хоёр настай охиныг чирч, зодсон үйлдэл нь камерын бичлэгт үлдсэнийг шалгаж нягтлаад цэцэрлэгийн зөвлөл хэлэлцэн ёс зүйгүй багшийг ажлаас нь халж, багшаар ажиллах эрхийг нь хасах саналыг Багшийн мэргэжил дээшлүүлэх байгууллагад хүргүүлжээ. Тус цэцэрлэгийн зөвлөл мөн нийт эцэг эхчүүдээс уучлал хүсч мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Цаашид "Амила" цэцэрлэг нь 2018-2019 оны хичээлийн жилээс камерын нэгдсэн хяналтын системд оруулж бүх салбар нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж мониторинг хийх болсныг мэдэгдье” гэжээ.
Ж.Батсайхан