Уран баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа эхлүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-06-05 08:53:11
МОСКВА. /ТАСС/. Иран улс уран баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа эхлүүлж байгаа тухайгаа мягмар гарагт Олон улсын атомын эрчим хүчний агентлагт (МАГАТЭ) мэдээлнэ гэж Ираны атомын эрчим хүчний байгууллагын албан ёсны төлөөлөгч Бехруз Камальванди мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
 
Тус агентлагийн өмнө нь мэдээлснээр, Ираны удирдагч бөгөөд шашны тэргүүн аятолла Али Хаменеи Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын хэлэлцээр тасалдсан тохиолдолд хэрэгжүүлэх үүднээс уран баяжуулах цар хүрээг өргөжүүлэхэд бэлтгэж эхлэх тухай зааврыг Ираны атомын эрчим хүчний байгууллагад өгсөн юм.
 
“Мягмар гарагт МАГАТЭ-д хүргүүлэх захидалдаа ураны гексафторидын үйлдвэрлэлийг мягмар гарагт эхлүүлэх тухайгаа зарлана” гэж Бехруз Камальванди хэлсэн байна.
 
Дэлхийн зургаан их гүрэн (Их Британи, Герман, Хятад, Орос, АНУ, Франц) болон Иран улс тус улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой “Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтарсан төлөвлөгөөг” 2015 онд баталсан билээ. АНУ уг хэлэлцээрээс гарч байгаа тухай тус улсын төрийн тэргүүн Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сарын 8-нд зарласан юм.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ