Ц.Отгонбаяр эмчийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Давст сумын уугуул, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, гар бөмбөгийн спортын дэд мастер, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Цэрэнгийн Отгонбаярын нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн энэ амралтын өдрүүдэд аймгийн Спортын ордонд боллоо.
Тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 8 багийн 250 гаруй тамирчид өрсөлдсөн байна. Эрэгтэй 1-р байрыг Баруунтуруун сумын баг, 2-р байрыг Хар тарвагатай ХК-ийн Увс нуур баг, 3-р байрыг Өмнөговь сумын баг тамирчид эзэлжээ. Харин эмэгтэйд Аймгийн гар бөмбөгийн холбооны өсвөрийн баг, Баруунтуруун сумын баг, ШШГГ-ын баг тамирчид эхний гурван байрыг эзэлсэн байна. Тус тэмцээний эмэгтэй шилдэг холбон тоглогчоор Баруунтуруун сумын Б.Тунгалаг, эрэгтэй шилдэг холбон тоглогчоор С.Дугар, эрэгтэй шилдэг довтлогчоор Өмнөговь сумын Б.Нямбаяр, эмэгтэй шилдэг довтлогчоор аймгийн гар бөмбөгийн холбооны тамирчин Д.Тамир, эрэгтэй шилдэг тэгш тоглогчоор Увс нуур багийн Я.Бат-Орших, эмэгтэй шилдэг тэгш тоглогчоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Б.Ариунаа нар тус тус шалгарсан байна.

Б.Батхүү