Залуучуудын дунд "Эерэг хандлага-Эрүүл бие" спорт өдөрлөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл зан үйлийг дэмжих зорилгоор "Эерэг хандлага-Эрүүл бие" спорт өдөрлөгийг өчигдөр Хүүхдийн паркт зохион байгууллаа.
Өдөрлөгт аймгийн төвийн зургаан баг, Залуучуудын зөвлөл, V-Peer клубын өсвөр үе, залуучуудаас бүрдсэн 8 баг оролцсон бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, буухиа гүйлт гэсэн төрлүүдээр өрсөлдсөн юм. Тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд Гуравдугаар баг, хоёрдугаар байранд Зургаадугаар баг, гуравдугаар байранд 12-р баг, дөрөвдүгээр байранд Хүүхдийн Парк, тавдугаар байранд Аравдугаар баг орлоо.
Тус тэмцээний шагналыг аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Нансалмаа гардуулан өгсөн бөгөөд шүүгчээр БТСГ-ын мэргэжилтэн Э.Энхзаяа, Н.Гэрэлт-Од нар ажиллалаа.

Б.Батхүү