Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Старт ап” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Старт ап” хөтөлбөр Увс аймагт хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Швайцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа уг хөтөлбөр нь 15-34 настай, шинэ санаатай, өөрийн гэсэн бизнес санааг бодит болгох хүсэл сонирхолтой Увс аймгийн харъяат залуучуудад нээлттэй аж.
Өнгөрсөн жил тус аймгийн 66 залуу шинэ санаагаа уралдуулснаас модоор мөрөөдлийн байшингаа угсрая сига тоглоом болон чацарганы тостой эдийн саван хийх төслүүд шалгарч тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг хүртэж гарааны бизнесээ амжилттай хэрэгжүүлээд явж байна. Тус хөтөлбөрийг танилцуулах гурван өдрийн сургалт өнөөдөр болж байгаа бөгөөд Увс аймгийн 40 гаруй залуус өргөнөөр хамрагдаж байна. Сургалтанд хамрагдаж буй залуусаас гаргасан шинэ санааг үндэслэн хоёр төслийг шалгаруулж санхүүжилт олгох юм байна. Эдгээр төслийг залуус багаараа болон ганцаараа хэрэгжүүлж болох аж.

Б.Батхүү