Манай улсын хувьд нийт ажиллагсдын дунд эзлэх залуусын тоо тогтмол буурах хандлагатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сургалт судалгаа, мэдээллийн төв, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс /ГБХЗХХ/, Монголын залуучуудын холбоо /МЗХ/, Хөдөлмөрийн төв бирж хамтран “Залуучуудын зохистой хөдөлмөр” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудал түүнийг хэрхэн шийдвэрлэх, ажил олгогч ажилтан нарын эрх тэгш байдлыг хангах талаар илтгэл тавьж, тус үйл ажиллагаанд оролцсон залуучуудын санал бодлыг сонсов.
Сургалтын үеэр МҮЭХ-ны Залуучуудын хорооны дарга Э.Тамир “Залуучууд ба хөдөлмөр, нийгмийн хамгаалал”, МТЗ-ын ҮЭ-ийн холбооны хуулийн зөвлөх Б.Энхтөгс “Хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, Хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
МҮЭХ-ны Залуучуудын хорооны дарга Э.Тамир хэлэхдээ “Монголын нийт хөдөлмөр эрхлэгчдийн 37 орчим хувийг залуучууд эзэлдэг. Манай улсын хувьд нийт ажиллагсдын дунд эзлэх залуучуудын тоо тогтмол буурах хандлагатай байна. Мөн үйлдвэрлэлийн осол гэмтэлд өртөж, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамарч чадахгүй байгаа хүмүүсийн дийлэнх хэсэг нь залуус байна” хэмээн онцлов.
Монголын төмөр замын ҮЭ-ийн холбооны хуулийн зөвлөх Б.Энхтөгс “Бид өдөр бүр хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцож байдаг. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хэм хэмжээ, хуулиар олгогдсон эрхээ иргэд сайн мэдэхгүй байгаагаас ажил олгогчид, ажилчдын хоорондох харилцан эрх тэгш байдлыг хангаж чадахгүйд хүрч байна гэв. Эрх тэгш байдлыг хангахын тулд ажил олгогч ажилтныг ажлаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, хөдөлмөрийн гэрээ, хуулиар заасан хэм хэмжээг хэрэгжүүлэх юм. Харин ажилтаны хүлээх үүрэг нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх хэрэгтэй. Мөн хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц мэргэжилтэн байхын тулд мэргэжлийн ёс зүйтэй, насан туршдаа суралцах хүсэл эрмэлзэлтэй, мэргэжлийн ур чадвараа тогтмол сайжруулах шаардлагатай болоод байгааг хэллээ.

Б.Содгэрэл