Хөдөө аж ахуйн бирж технологийн шинэчлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-05 13:35:08

УИХ болон Засгийн газраас тогтоол гаргаж, “Хөдөө аж ахуйн бирж“ дахь төрийн эзэмшлийг 34 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргах замаар хөрөнгө оруулалт босгож, технологийн шинэчлэл хийхийг тус компанид даалгасан байна.

Технологийн шинэчлэл хийснээр 2016 оны сүүлийн хагасаас эхлэн фьючерс гэрээний арилжааг нэвтрүүлэх боломжийг нээх бөгөөд цаашид арилжаалах гэрээний төрлийг олшруулах нөхцөл бүрдэх юм.

фьючерсийн арилжааг нэвтрүүлснээр нэмүү өртөг шингэсэн бараа, түүхий эдийн арилжааг хийж гадаадын хөрөнгө оруулагчдыг өөрийн зах зээлд татан оролцуулах, Зүүн өмнөд Азийн зах зээлд Монгол улсын бараа, түүхий эдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

өдөө аж ахуйн салбар нь 2014 оны байдлаар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 28 орчим хувь энэ салбарт хамрагдаж байна.

“Хөдөө аж ахуйн бирж” нь хөдөө аж ахуйн гаралтай 8 төрлийн бараа, түүхий эдэд суурилсан 56 гэрээг зохицуулалттай зах зээл дээр арилжаалж байна. Энэ сарын нэгний байдлаар 166 удаагийн арилжааг зохион байгуулж, нийт 419 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ