Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж хөшөө босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-07-02 19:20:04
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын иргэн ахмад настан Г.Даваасүрэнгийн санаачлагаар Хайрхан толгой гэдэг газар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж хөшөө босгожээ.
Хөшөөний нээлтийн ёслолд тус сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин оролцож хэлсэн үгэндээ,  “Монгол Улсад өрнөсөн улс төрийн хилс хэлмэгдүүлэлтийн оргил үе болох 1922-1939 онуудад өрнөсөн их хэлмэгдүүлэлтийн мөн чанар нь угтаа лам хуврагуудыг хоморголон баривчлах, буудан хороох явдал байсан бөгөөд түүхэнд 36.0 мянгаар тэмдэглэгддэг ч түүнээс магадгүй 2 дахин олон хүнийг хэлмэгдүүлсэн байх магадлалтай тухай зарим эх сурвалж тэмдэглэсэн байдаг. Харин Чандмань-Өндөр сумын хэмжээнд 130 гаруй иргэн гэж байгаа ч түүнээс ч олон байх магадлалтай байна. Энэ олон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж цаашид хэлмэгдсэн ч цагаадаагүй байгаа олон иргэдийнхээ төлөө ажиллах болно” гэдгийг хэлж байлаа. Мөн олон олон хүний алтан амийг хүндэтгэн жил бүр тохиодог 9 сарын 10-ны өдрөөр энэхүү дурсгалын хөшөөний утга учрыг хүүхэд багачдуудад таниулах, улс төрийн хилс хэлмэгдүүлэлтийн сургамж, цаашид хүний эрхийг хөндөхгүй байх ухаарлыг төрүүлэх нь чухал гэдгийг онцолж байлаа.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ