Увс аймгийн наадам эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Увс аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадам энэ өглөө Улаангом хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.
Баяр наадмын нээлтийн үеэр Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдын нэгдсэн жагсаал болсон юм. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ахмад тээвэрчин Б.Жанцансамбуу, Монгол Улсын зөвлөх багш С.Дээшинбаяр, Ахмадын холбооны дарга Ё.Басан, Цогцолбор 2-р сургуулийн 12-р ангийн сурагч Н.Оюунтүлхүүр, Ахлах 6-р сургуулийн 9-р ангийн сурагч Ч.Баттогтох нар төрийнхөө алтан соёмбот далбааг Увс нутгийнхаа тэнгэрт мандууллаа. Дараагаар нь аймгийн удирдлагууд наадамчин олондоо хандаж баяр наадмын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Энэ жилийн аймгийн баяр наадмаар хүчит 128 бөх барилдаж, зургаан насны морьд болон хатираа жороо морьд уралдаж, үндэсний сурын харваан тэмцээн болно. Одоогоор баяр наадмын нээлтийн арга хэмжээ дуусч, үндэсний бөхийн нэгийн даваа явж байна. Үдээс хойш морь барианы газарт хурдан морьдын уралдаан, үндэсний сурын үзүүлэх тоглолт зэрэг арга хэмжээ болох юм. Харин өчигдөр шагайн харваан тэмцээн болж өндөрлөсөн байна.
Увс аймагт өнөөдөр цаг агаар тогтуун сайхан, наадамчин олон сэтгэл тэнүүн, морь хурдан, бөх бяртай, цэц мэргэн сайхан наадам болж байна.

Б.Батхүү