Цогцолбор нэгдүгээр сургуулийн урсгал засвар дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-07-18 16:08:17
 Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Ерөнхий боловсролын Цогцолбор 1-р сургуулийн урсгал засвар бүрэн дуусч, ирэх 9-р сарын 1-нд сурагчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Бүх анги танхим, тасалгаа, биеийн тамирын заал, дотуур байр зэргээ будаж, тохижуулан өнгө нэмсэн байна.

Урсгал засварын мөнгийг сургууль өөрийнхөө төсвөөс гаргасан байна. Тус сургууль нь 1200 гаруй сурагчтай бөгөөд жил бүр 300 орчим хүүхдийг нэгдүгээр ангид хүлээж авдаг байна. Тэгвэл энэ жилээс 1-р ангид элсэх хүүхдийнхээ тоог цөөлөх бодлого барьж байгаа аж.
“Өмнөх жилүүдэд манай сургууль 1-р ангийн 7 бүлэг хичээллүүлдэг байсан бол энэ жилээс 5 бүлэг хичээллүүлж, хүүхдийн тоог 200 орчимд барихаар болж байгаа. Сургуулийн ачаалал өндөр байдаг тул энэ жилээс зөвхөн тойргийнхоо хүүхдүүдийг 1-р ангид авахаар болсон. Бүртгэл 8-р сарын 25-аас эхлэнэ” хэмээн тус сургуулийн сургалтын менежер П.Пүрэвдорж хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ