Иргэдийн дэмжлэгтэйгээр нохой устгалын ажлаа эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 10:49:34

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн иргэдийн хүсэлтийн дагуу тус сумын ЗДТГ-аас нохой устгалын ажлыг зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.  

Багийнхаа хэмжээнд иргэдийнхээ оролцоотойгоор хийгдэх уг ажилд өрх бүрээс 2000 төгрөгийн дэмжлэгийг авч, санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлжээ. Өнөөдрийн байдлаар нийт 287500 төгрөгийн мөнгөн хөрөнгийг цуглуулж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж дайрдаг болон мал тэжээвэр амьтдыг барьдаг 25 золбин нохойг устгаад байгаа аж. Цаашид энэ ажил үргэлжлэн хийгдэх бөгөөд үр дүнд сургуулийн насны хүүхэд багачууд, иргэд тайван амгалан орчинд хичээл сургууль, ажилдаа явах боломж нөхцөл бүрдэх юм байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ