СЭЛЭНГЭ: “Нутгийн оюутан” хөтөлбөр олон улсын тэтгэлэгт боломжийг нээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-04-24 09:55:21

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/БНСУ-ын “Кённам чомбу” их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр болон тус сургуульд суралцах боломжийн талаар мэдээлэл танилцуулах уулзалтыг Сэлэнгэ аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

 

Уулзалтыг энэ сарын 22-24-ний өдрүүдэд явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Сүхбаатар, Ерөө, Сайхан, Мандал зэрэг суманд бүсчлэн зохион байгуулж байна.

 

Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй “Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд оюутан, залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх, олон улсын боловсролын солилцоог дэмжих зорилгоор Сэлэнгэ аймаг БНСУ-ын “Кённам чомбу” их сургуультай 2025 оноос эхлэн хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд суралцагчдад 50-100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгож байна.

 

Тус сургуульд 2025 оны байдлаар Сэлэнгэ аймгаас 18 оюутан 50-100 хувийн тэтгэлгээр суралцаж байна. Цаашид жил бүр 30-50 оюутныг хамруулах зорилт тавин ажиллаж байна.

 

 Өнөөдөр уг уулзалт Мандал сумын “Мөнгөн хараа” чуулгад болж байна.

 

Холбоотой мэдээ